Худалдан авах ажиллагаа
Жолоочийн ажлын байрны зар

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ТӨСЛИЙН ЖОЛООЧ / ШУУДАНЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖИЛЛАХ ХУГАЦАА - 6 САР

 

Монгол улсын Засгийн газар нь Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байгаа ба төсөл нь 2023 оны 03-р сард дуусна.

 

Жолооч-шууданч нь Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид /НТХН/ харьяалагдана.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүн нь B ангиллын жолооны үнэмлэхтэй, доод тал нь 5 жил жолоо барьсан туршлагатай байна. Олон улсын санхүүжилттэй байгууллагын төслийн жолооч хийж байсан туршлага нь давуу тал болно. Англи хэлний ярианы анхан шатны мэдлэгтэй байвал зохино. Ажлын аяллын маршрут зохиох, шатахууны тооцоо хийхээс гадна цаг нарийн баримталдаг, ажилч хичээнгүй, хариуцлагатай, няхуур, үнэнч шударга зан чанартай байх шаардлагатай. Жолооч нь:

(i)        Төслийн унаагаар зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах.

(ii)       Өдөр бүр ажил эхлэхээс өмнө болон ажил дууссаны дараа машинд үзлэг хийж, ажил дууссаны дараа машиныг гараашинд байрлуулж байх.

(iii)      Машинд ойр зуурын жижиг засвар хийх.

(iv)      Машины засвар үйлчилгээг хуваарийн дагуу хийлгэх, тайлагнах.

(v)       Томилолтын хуудас, замын хуудсыг тогтмол хөтөлж байх.

(vi)      НТХН-ээс гарсан баримт бичгийг яамд, бусад байгууллагад хүргэх, тэдгээрээс гарсан баримт бичгийг очиж авах.

(vii)    Төслийн хэрэгжилттэй холбоотой бусад ажил, жишээлбэл баримт бичиг олшруулах, зураг авах, дүрс бичлэг хийх, оффист жижиг засвар үйлчилгээ хийх, сургалт, семинарын бэлтгэл хангах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахад туслах.

 

ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ: Сонирхсон хувь хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд: (i) өргөдөл, (ii) боловсрол, ажлын туршлагын талаар дурдсан намтар, (iii) өмнөх ажил олгогчийн ажлын тодорхойлолт, (iv) иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар. Ирүүлсэн материалыг буцааж олгохгүй. ХУГАЦАА: Өргөдлийг бусад материалын хамт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп 5, Аюуд таэр, 11-р давхар, 1103 тоот Утас: 77077793, цахим шуудан: munkh@ehp.mn, цахим хаяг: http://ehp.mn/

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-09-28 өдөр 00:00:0 цаг