Огноо: 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Видео архивын материал бэлтгэх
Тендер шалгаруулалтын №: CS08
Тендер шалгаруулалтын арга: Харьцуулалт – зөвлөх бус үйлчилгээ
Төслийн нэр: “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл
Санхүүжүүлэгч: Дэлхийн банкны зээл №6833-MN, төсөл № P173779
-
Дэлхийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд энэ гэрээг санхүүжүүлнэ.
-
Сонирхсон этгээд нь piu@ehp.mn имэйлээр хандан Монгол хэл дээр үйлдсэн Үнийн саналын урилгын баримт бичгийг имэйлээр хүлээн авч болно.
-
Сонирхсон этгээдэд Үнийн саналын урилгын баримт бичгийг үнэ төлбөргүй илгээнэ.
-
Энэ харьцуулалтын аргаар явуулах тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны “Procurement Regulations for IPF Borrowers” November 2020 edition (“Procurement Regulations”) журмын дагуу хэрэгжүүлнэ.
-
Тендерийн баталгаа ирүүлэх шаардлагагүй.
-
Үнийн саналыг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот
Утасны дугаар: 7707-7793, вэбсайт: http://ehp.mn
НИЙТЭЛСЭН: 2024-03-13 өдөр 12:35:0 цаг
Хуваалцах