Огноо: 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдөр
Эрүүл Мэндийн яам Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт Мэс заслын багажны иж бүрдэл нийлүүлэх” тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалтын дугаар: MN-MOH-221850-GO-RFQ - Мэс заслын багажны иж бүрдэл
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт (Хавсралт 1) болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендер шалгаруулалт багцгүй болно.
Энэхүү тендер шалгаруулалт нь www.tender.gov.mn цахимаар ирүүлэх хэлбэрээр зохион байгуулагдана.
Үнийн саналын хүчинтэй байх хугацаа: Тендер нээснээс хойш 30 хоног.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1) Мэс заслын багаж нийлүүлсэн гэрээний хуулбар
2) барааг хүлээлгэн өгсөн актын хуулбар
3) тухайн тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тухайн гэрээний ашиглагч байгууллагын тодорхойлолтыг тус тус хэлнэ.
Гадаадын этгээд үнийн санал ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Эрүүл Мэндийн Яам, “Цахим эрүүл мэнд”, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг хангах” төсөл хэрэгжүүлэх нэгж
Аюуд Тауэрын байр-#1103 тоот, Олимпын гудамж-2,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14210, Монгол Улс
Утас: 77077793, bayartogtokh@ehp.mn;
Банкны нэр: Төрийн сан
Дансны нэр: Ковид-19-с УСХАХАББХТөсөл /ҮАЗ/
Дансны дугаар: 100900011980