Худалдан авах ажиллагаа
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Эрүүл Мэндийн яам Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 21 аймаг, 9 дүүрэгт  шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалтын дугаар: MN-MOH-169092-GO-DIR

Огноо: 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр        

Энэхүү тендер шалгаруулалт нь Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны  онцгой журмын дагуу уламжлалт аргаар зохион байгуулагдах тул тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг Төрийн Банкны 104900095865 тоот “COVID 19” дансанд төлж үнийн саналын баримт бичгийг худалдан авна.

Тендерийн хүчинтэй байх хугацаа: Тендер нээснээс хойш 30 хоног.           

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй нэг удаагийн гэрээгээр нийлүүлсэн байх бөгөөд гэрээ, хүлээлгэн өгсөн акт, захиалагч байгууллагын тодорхойлолтын хамт ирүүлнэ.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх бөгөөд харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, шугаман зээлийн эрхийн үлдэгдлийн тодорхойлолтоор тооцно. Судлан үзэх болон шалгарсан тохиолдолд олгох боломжтой тухай тодорхойлолтыг тооцохгүй.

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Тендерийн баталгааны үнийн дүн багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн 1 хувиар ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал.

Тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь: 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө үнийн саналыг ирүүлнэ.

Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь: 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минут. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан Эрүүл мэндийн яамны хурлын танхимд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Эрүүл мэндийн яам

Цахим эрүүл мэнд, Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгж

Эрүүл мэндийн хөгжлийн төв, 3 давхар, 305 тоот өрөө

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б, Улаанбаатар, Монгол Улс

Утас: 7011-5489, Цахим хаяг: enkhjargal@ehp.mn

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2020-04-30 өдөр 16:16:0 цаг