Худалдан авах ажиллагаа
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
 
 
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
 
Төслийн дугаар: 5489-MN
Төслийн нэр: Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төсөл
Хэрэгжүүлэгч байгууллагын нэр: Эрүүл мэндийн яам
Албан тушаал: Мэдээллийн технологийн мэргэжилтэн
 
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөлд Мэдээллийн технологийн  нь мэргэжилтэний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
ЧИГ ҮҮРЭГ
Энэхүү ажлын байрны зорилго нь төслийн стратеги зорилтын хүрээнд эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ бүхий эрүүл мэндийн цахим мэдээллийн тогтолцоог бий болгоход орших бөгөөд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
1. Эрүүл мэндийн салбарын энтэрпрайз архитектур, харилцан үйлчлэлцлийн тогтолцоог боловсруулж нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
2. Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
3. Дүрс архивлах, хадгалах солилцох систем боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
4. Төслийн хүрээнд худалдан авах мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт боловсруулах, суурилуулалт тохиргоог хийх шаардлагатай мэргэжил арга зүйн зөвөлгөөгөөр хангах,
5. Төслийн баг, зөвлөх болон төсөл хэрэгжүүлэх байгууллагын холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч хамтран ажиллах, төслийн бусад үйл ажиллагаанд багаар оролцох.
 
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Компьютерийн техник, програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсролтой байх, боловсролын зэрэгтэй бол давуу тал болно,
Удирдлагын мэдээллийн системийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх,
Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай байх,
Эрүүл мэндийн мэдээллийн системийн талаар мэдлэгтэй,
HL7, DICOM, LOINC, ICD-10 гэх мэт олон улсын эрүүл мэндийн мэдээллийн стандартын талаар мэдлэгтэй байх,
Мэдээллийн технологийн төсөл удирдах, технологийн төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангах, төслийн менежментийн өндөр мэдлэгтэй байх,
Задлан шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх,
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (сертификат болон бусад бичиг баримтын батламж)
 
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Сонирхсон иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлж, өөрийн биеэр 2019 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар авчирна:
1) Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
2) Монгол болон Англи хэл дээр товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар;
3) Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ гэх мэт баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4) Монгол Улсын иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар);
5) Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
6) Ажил байдлын тодорхойлолт (reference letter);
7) Тухай ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter)
 
Цахим эрүүл мэнд төсөл, Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б,
Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.
Утас: 70115489
 
Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.
 
НИЙТЭЛСЭН: 2019-12-16 өдөр 11:09:3 цаг