Худалдан авах ажиллагаа
Сургалтын төвийн тавилга нийлүүлэх үнийн саналын баримт бичиг
Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 
 
 
Эрүүл мэндийн яам нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос сургалтын төвийн тавилга нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 
 Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. 
 Үнийн саналыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд ирүүлнэ. 
 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут-д нээнэ. 
 Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг эх хувиар дор заасан хаягаар илгээнэ. Үнийн саналын иж бүрдэлд байгууллагын гэрчилгээ, үнийн санал, техникийн тодорхойлолтыг харьцуулж харуулсан хүснэгт, чанарын сертификат, баталгаат хугацааны мэдэгдэл, ижил төстэй барааг нийлүүлж байсан мэдэлэл(захиалагч, гэрээний дүн, гэрээний хугацаа, нийлүүлсэн барааны тоо хэмжээ, нэр төрлийг заана)-ийг ирүүлнэ. 
 Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй. 
 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 
 
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,  Эрүүл мэндийн хөгжлийн төв, 3 давхар, 305 өрөө Цахим эрүүл мэнд төсөл Утас: 7011-5488 Цахим шуудан: enkhjargal@ehp.mn Веб хуудас: http://ehp.mn 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2019-05-16 өдөр 09:10:1 цаг