Төслийн дугаар: 5489 – MN
Сонгон шалгаруулалтын дугаар: EHP/CS/IC/1.2.1/2017
Сонгон шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх
Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь эрүүл мэндийн өгөгдлийн дотоодын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагаа нь үндсэн 4 зорилттой ба үүнд: (1) цахим эрүүл мэнд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа буюу эрүүл мэндийн мэдээллийн технологийн энтэрпрайз архитектур бий болгох; (2) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх буюу эмнэлгийн мэдээлэл цуглуулах, хандах, солилцох; (3) Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв байгуулах (4) байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулан бэхжүүлэх юм.
Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй, үүнд: (а) эрүүл мэндийн өгөгдлийн болон мэдээлэл солилцооны стандарт боловсруулах ажлыг тэргүүлж удирдах, (б) эрүүл мэндийн салбарын энтэрпрайз архитектур (ЭА)-ын өгөгдлийн архитектурыг боловсруулахад ЭА-ын зөвлөхтэй хамтарч ажиллах, (в) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ (ЭММСП)-ыг байгуулахад өгөгдлийн асуудлаар хамтарч ажиллах, (г) эрүүл мэндийн өгөгдлийн дотоодын зөвлөхүүдийн үйл ажиллагааг зохицуулах зэрэг.
Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөхөд тавигдах шаардлага:
- Зөвлөх нь анагаах ухааны эсвэл эрүүл мэндийн статистикийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
- Анагаах ухааны эсхүл нийгмийн эрүүл мэндийн мэргэшлээр магистрын зэрэгтэй бол давуу тал болно,
- Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны (HMIS) чиглэлээр таваас дээш жилийн ажлын туршлагатай байх,
- Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай байх,
- Эрдэм шинжилгээний болон судалгааны ажлын туршлагатай байх,
- Ахисан түвшний англи хэлний мэдлэгтэй байх (холбогдох сертификат болон бусад нотлох бичиг).
Энэхүү дотоодын зөвлөхийн дэлгэрэнгүй ажлын удирдамж (зөвлөх үйлчилгээний зорилтууд, зөвлөх үйлчилгээний хүрээ г.м)-ийг Цахим эрүүл мэнд төслийн www.ehp.mn вэбсайтнаас татаж үзнэ үү.
Зөвлөхийг Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн холбогдох заалтууд болон “Дэлхийн Банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам”-ын хувь хүнийг зөвлөхөөр сонгон шалгаруулах аргад үндэслэн сонгоно.
Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь зөвлөхийн ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:
1) Монгол болон Англи хэл дээр товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар;
2) Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ гэх мэт баримтуудын хуулбар;
3) Ажил байдлын тодорхойлолт (reference letter);
4) Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) - англи хэл дээр.
Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 10:00 цагаас өмнө эх хувиар ирүүлнэ үү.
Цахим эрүүл мэнд төслийн хаяг:
Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б,
Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.
Утас: 70115489
И-мэйл: piu@ehealth-wb.mn
Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.
НИЙТЭЛСЭН: 2017-01-02 өдөр 00:00:0 цаг
Хуваалцах