Худалдан авах ажиллагаа
Цахим эрүүл мэндийн хууль эрхзүйн дотоодын зөвлөх
Төслийн дугаар: 5489 – MN
Сонгон шалгаруулалтын дугаар: EHP/CS/IC/1.2.4.1/2018
Сонгон шалгаруулалтын нэр: Цахим эрүүл мэндийн хууль эрхзүйн дотоодын зөвлөх
 
Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь цахим эрүүл мэндийн хууль эрхзүйн дотоодын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагаа нь үндсэн 4 зорилттой ба үүнд: (1) цахим эрүүл мэнд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа буюу эрүүл мэндийн мэдээллийн технологийн энтэрпрайз архитектур бий болгох; (2) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх буюу эмнэлгийн мэдээлэл цуглуулах, хандах, солилцох; (3) Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв байгуулах (4) байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулан бэхжүүлэх юм.
 
Уг төсөл дээр ажиллах цахим эрүүл мэндийн эрх зүйн дотоодын зөвлөх нь дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
- Цахим эрүүл мэндийн хөгжлийн өнөөгийн хууль эрх зүйн орчныг нягтлан судалж, бусад зөвлөхүүд болон үндсэн оролцогчдод дэмжлэг үзүүлэх ба стандартчлал болон түүний тогтолцоог хөгжүүлэх явцад гарах асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэх,
- Цахим эрүүл мэндийг хэрэгжүүлэхэд шаардлагатай стандартчлал болон түүний тогтолцоог хөгжүүлэх, шинээр боловсруулах болон эрх зүйн баримт бичгийн талаар нэмэлт өөрчлөлт оруулах дэлгэрэнгүй үндэслэл бүхий жагсаалт гаргах,
- Хууль эрх зүйн хувьд тогтвортой Цахим эрүүл мэндийн тогтолцоонд оруулах бүх эрх зүйн бичиг баримтуудыг боловсруулж, төслийн удирдах хороо (ТУХ)-нд танилцуулах,
- Цахим эрүүл мэндийн олон улсын зөвлөхийн удирдлаган дор багуудын боловсруулсан стандарт, журмуудын төслийг нягтлан үзэж, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн ЭМЯ-аар батлуулах.
 
Цахим эрүүл мэндийн хууль эрхзүйн зөвлөхөд тавигдах шаардлага:
Зөвлөх нь хууль эрх зүйн мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
Доктор зэрэгтэй бол давуу тал болно,
Эрхзүйн болон хуульчийн мэргэжлээр арав буюу түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх, түүний дотор хоёр ба түүнээс дээш жил удирдах албан тушаал эрхэлсэн байх,
Их, дээд сургуульд багшилж байсан, эсвэл эрдэм шинжилгээний, судалгааны ажил хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно,
Олон улсын төсөл хэрэгжүүлж байсан ажлын туршлагатай байх,
Мэдээллийн технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
Ахисан түвшний Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. (сертификат болон бусад бичиг баримтын батламж)
 
Энэхүү дотоодын зөвлөхийн дэлгэрэнгүй ажлын удирдамж (зөвлөх үйлчилгээний зорилтууд, зөвлөх үйлчилгээний хүрээ г.м)-ийг Цахим эрүүл мэнд төслийн www.ehp.mn вэбсайтнаас татаж үзнэ үү. Зөвлөхийг Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн холбогдох заалтууд болон “Дэлхийн Банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам”-ын хувь хүнийг зөвлөхөөр сонгон шалгаруулах аргад үндэслэн сонгоно. Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь зөвлөхийн ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:
1) Монгол болон Англи хэл дээр товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авахуулсан фото зургийн хамтаар;
2) Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ гэх мэт баримтуудын хуулбар;
3) Ажил байдлын тодорхойлолт (reference letter) болон ажлын туршлагыг нотлохуйц баримт бичиг;
4) Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) Англи хэл дээр.
Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Цахим эрүүл мэнд төслийн хаяг:
Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б,
Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.
Утас: 70115488, 99115513
И-мэйл: piu@ehp.mn, enkhjargal@ehp.mn
 
Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.
НИЙТЭЛСЭН: 2018-12-01 өдөр 00:00:0 цаг