Худалдан авах ажиллагаа
Дотоодын зөвлөх сонгон шалгаруултын тухай зар
Төслийн дугаар: 5489-MN
Сонгон шалгаруулалтын дугаар: EHP/CS/IC/2.1.1/2019
Сонгон шалгаруулалтын нэр: Сургалтын дотоодын зөвлөх
 
Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь сургалтын дотоодын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Сургалтын дотоодын зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй, үүнд: Компьютер хэрэглэгчдийн анхан болон ахисан түвшний шатны сургалтын удирдамж, хөтөлбөр сургалт хийх хуваарийг боловсруулах, компьютер хэрэглэгчдийн анхан шатны болон ахисан түвшний сургалтын гарын авлага боловсруулан, эмхэтгэн ном болгон хэвлүүлэх, компьютер хэрэглэгчдийн анхан шатны болон ахисан түвшний сургалтын сургагч багш нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөр удирдамж, сургалтын материал боловсруулах, аймаг, дүүрэгт хийх хэрэглэгчдийн анхан шатны болон ахисан түвшний сургалтанд хяналт тавьж, сургалтын эхэнд болон төгсгөлд шалгалт авч дүгнэх, компьютер сургалтын төв, зайны болон цахим сургалтыг хариуцан ажиллах.
 
Сургалтын дотоодын зөвлөхөд тавигдах шаардлага:
- Зөвлөх нь мэдээллийн технологийн мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, докторын зэрэгтэй бол давуу тал болно,
- Мэдээллийн технологийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,
- Их, дээд сургууль, коллежэд мэдээллийн технологийн чиглэлээр багшилж байсан туршлагатай байх,
- Зөвлөх нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гарын авлага/сурах бичиг боловсруулах талаар нотлогдохуйц мэдлэг (Adobe Photoshop, Adobe InDesign, Adobe After Effect програм ашигладаг байх), чадвар, туршлагатай байх,
- Мэргэжлийн бус хүмүүст мэдээллийн технологи, компьютерийн сургалт удирдан, зохион байгуулж байсан туршлагатай бол давуу тал болно,
- Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай бол давуу тал,
- Эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно,
- Дунд түвшний Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.
 
Энэхүү дотоодын зөвлөхийн дэлгэрэнгүй ажлын удирдамж (зөвлөх үйлчилгээний зорилтууд, зөвлөх үйлчилгээний хүрээ г.м)-ийг Цахим эрүүл мэнд төслийн www.ehp.mn вэбсайтнаас татаж үзнэ үү. Зөвлөхийг Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн холбогдох заалтууд болон “Дэлхийн Банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам”-ын хувь хүнийг зөвлөхөөр сонгон шалгаруулах аргад үндэслэн сонгоно.
 
Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь зөвлөхийн ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:
1) Монгол болон Англи хэл дээр товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар;
2) Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ гэх мэт баримтуудын хуулбар;
3) Ажил байдлын тодорхойлолт (reference letter);
4) Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter) - англи хэл дээр.
 
Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Цахим эрүүл мэнд төслийн хаяг:
Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б,
Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.
Утас: 70115488
И-мэйл: piu@ehp.mn
 
Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.
НИЙТЭЛСЭН: 2019-01-01 өдөр 00:00:0 цаг