Худалдан авах ажиллагаа
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР - ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

 

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН (1 хүн)

 

Төслийн нэр: “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах”

Хэрэгжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн яам

Санхүүжүүлэгч: Дэлхийн банк

 

Эрүүл мэндийн яам нь Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах дээр дурдсан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруултыг зарлаж байна. Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлага зэргийг http://ehp.mn/ цахим хуудасны худалдан авах ажиллагаа, тендерийн зар цэсээр орж үзнэ үү.

 

ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг 2024 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар имэйлээр, эсхүл биеээр авчирч өгнө:

1.            Тухай ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг бичнэ.

2.            Намтар (CV).

3.            Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.

4.            Өмнөх ажил олгогчийн доод тал нь 2 тодорхойлолт (reference letter).

 

Ажил нь 2024.03.20-ны өдөр орчим эхлэж, төсөл хаах 2024.09.30-ны өдөр хүртэл үргэжилнэ.

 

Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж

Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот

Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: munkh@ehp.mn

 

Ирүүлэн материалыг буцаан олгохгүй.Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2024-02-28 өдөр 10:37:0 цаг