АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН (1 хүн)
Төслийн нэр: “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах”
Хэрэгжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн яам
Санхүүжүүлэгч: Дэлхийн банк
Эрүүл мэндийн яам нь Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах дээр дурдсан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруултыг зарлаж байна.
Ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлага зэргийг http://ehp.mn/ цахим хуудасны худалдан авах ажиллагаа, тендерийн зар цэсээр орж үзнэ үү.
ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭХ
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар имэйлээр, эсхүл биеээр авчирч өгнө:
1. Тухай ажлын байранд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл (cover letter). Өргөдөл өгч буй ажлын байрны нэрийг бичнэ.
2. Намтар (CV).
3. Боловсрол, мэргэжил, ур чадварыг нотлон харуулах диплом, гэрчилгээний хуулбар.
4. Өмнөх ажил ологчийн доод тал нь 2 тодорхойлолт (reference letter).
Ажил нь 2023.10.09-ний өдөр орчим эхлэж, төсөл хаах 2024.09.30-ний өдөр хүртэл үргэжилнэ. Эхний 3 сарын туршилтын хугацаатай. Сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны IPF зээлдэгчийн худалдан авах ажиллагааны журмын дагуу (2020 оны 11-р сар) хийнэ.
Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот
Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: munkh@ehp.mn
Ирүүлэн материалыг буцаан олгохгүй.Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.