ТЕНДЕРИЙН УРИЛГА
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт
Огноо:
|
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
|
Төслийн нэр:
|
Дэлхийн банкны “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах”
|
Тендер шалгаруулалтын дугаар, нэр:
|
Дугаар: G09
Улсын хэмжээнд автоклав нийлүүлэх
|
Тендер ирүүлэх сүүлийн хугацаа:
|
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16:00 цагт
|
-
Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд “Улсын хэмжээнд автоклав нийлүүлэх” худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
-
Эрүүл мэндийн яам нь эрх бүхий хуулийн этгээдийг “Улсын хэмжээнд автоклав нийлүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Дараах үндсэн тоног төхөөрөмжийг энэ урилгад хамруулсан:
Эмнэлгийн хог хаягдлын ариутгалын автоклав – 294 иж бүрдэл
-
Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 6 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ын дагуу дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг үзнэ үү.
-
Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягаар Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.
-
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Уг тендер шалгаруулалт нь багцгүй болно.
-
Танай компани нь дараах чадварын болон бусад шалгуурыг хангах шаардлагатай:
-
Энэ сонгон шалгаруулалтын зураг төсөл, техникийн тодорхойлолтыг зохиосон хувь хүн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх.
-
Тендер нь түүнийг нээснээс хойш 40 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх. Энэ талаар тендерийн маягтад заана.
-
Графикт заасан хугацаанд барааг нийлүүлсэн байх: Гэрээний барааг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш хуанлийн 120 хоногт багтаан эцсийн хэрэглэгчид хүлээлгэн өгсөн байна.
-
Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдах импортлох, ханган нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрлийн хуулбарыг үнийн саналын хамт ирүүлэх шаардлагатай.
-
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй байх. Тоног төхөөрөмжийн нэр зүйл бүрээр Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсвэл албан ёсны төлөөлөгч болохыг нотолсон баримт бичгийг тендерийн хамт ирүүлнэ.
-
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн чиглэлээр мэргэшсэн доод тал нь 1 инженертэй байх: инженерийн чадвар, боловсрол, ажлын туршлагыг харуулсан намтар, мэргэжлийг илтгэх боловсролын диплом, үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ.
-
Монгол Улсын хуулийн дагуу төлөх татвар, хураамжийн хувьд үнийн санал нээсэн өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өргүй байна.
Цахим систем, Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлтийн байдлыг тендер нээсэн өдрийн байдлаар шалгана.
-
Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээ: үүнийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дор хаяж 2021 оны хувьд эерэг байвал зохино. 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлнэ.
-
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 667,400,000 төгрөгөөс багагүй байх бөгөөд харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, шугаман зээлийн эрхийн үлдэгдлийн тодорхойлолтоор тооцно. Судлан үзэх болон шалгарсан тохиолдолд олгох боломжтой тухай тодорхойлолтыг тооцохгүй.
-
Борлуулалтын орлогын жилийн дундаж хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 оны дундаж борлуулалтын хэмжээ нь 4,400,000,000 төгрөгөөс багагүй байна. 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлнэ.
-
Ижил төстэй ажлын туршлага: 2020, 2021 оны хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн доод тал нь 1 гэрээтэй байх, нийт гэрээний үнийн дүн нь 1,300,000,000 төгрөгөөс багагүй байх. Гэрээний хуулбарыг, захиалагчийн хүлээн авах актын хамт ирүүлнэ. “Ижил төстэй гэрээ” гэдэгт Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн гэрээг ойлгоно.
-
Санал болгосон тоног төхөөрөмж нь үнийн хуваарьт заасан захиалагчийн техникийн тодорхойлолтыг биелүүлсэн байх. Үнийн хуваарийг бөглөх, тоног төхөөрөмж шаардлагад нийцсэн болохыг нотлон харуулах танилцуулга, каталог, гарын авлага, стандартын гэрчилгээг ирүүлнэ. Хэрэв тендерт оролцогч нь захиалагчийн шаардсан техникийн үзүүлэлтээс бага зэрэг зөрсөн, гэхдээ үндсэндээ ижил тоног төхөөрөмж, багаж санал болгосон ба энэ тоног төхөөрөмж, багаж нь шаардсан техникийн үзүүлэлтийн чиг үүргийг гүйцэтгэж чадна хэмээн Захиалагч үзвэл, тухайн барааг шаардлагад нийцсэн хэмээн Захиалагч хүлээн зөвшөөрнө. Хэтрүүлэн биелүүлсэн техникийн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж санал болгосон үнийн саналыг үнэлгээнд давуу эрхтэйгээр авч үзэхгүй.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.
-
Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 70,000 (далан мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр тендер шалгаруулалтын дугаарыг заавал бичнэ/.
Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк
Төгрөгийн данс: 100900011981
Дансны нэр: Ковид-19-с УСХАХАББХТөсөл
-
Тендерийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
-
Тендерийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот, Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
-
Тендерийн хамт 42,000,000.0 (дөчин хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
-
Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот
Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: munkh@ehp.mn
НИЙТЭЛСЭН: 2022-12-28 өдөр 00:00:0 цаг
Хуваалцах