Худалдан авах ажиллагаа
Үнийн саналын урилга-Мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх

НЭГ. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА

Урилгын огноо:

2022.12.20-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

“АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт Мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх” – Багц 10

Тендер шалгаруулалтын арга:

 

Харьцуулалт

Тендер шалгаруулалтын № :

 

MN-MoH-332116-GO-RFQ

Төсөл:

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл

Санхүүжүүлэгч:

Дэлхийн банк, 100 хувь санхүүжүүлнэ

 

 

  1. Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд, эрх бүхий хуулийн этгээдийг “АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт Мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх” – Багц 10 ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. Дараах үндсэн тоног төхөөрөмжийг энэ үнийн саналын урилгад хамруулсан:

Тархи ба нугасны мэс заслын төхөөрөмжийн иж бүрдэл (Brain and spinal surgical device set) – 1 иж бүрдэл

Өндөр хурдны дрилл иж бүрдэл (High speed drill set) – 1 иж бүрдэл

Толгойн гэрлийн иж бүрдэл (Head light set) – 5 иж бүрдэл

Хоёр туйлт коагуляцийн иж бүрдэл (Bipolar coagulation set) – 1 иж бүрдэл

Хөрөө ба амны хөндийн мэс заслын иж бүрдэл (Saw and Oral Surgery Set) – 1 иж бүрдэл

Шууд бус микроскопын зориулсан өргөн өнцгөөр харах багц (Wide Angle Observation set for indirect microscopy) – 1 иж бүрдэл

Жижиг хөрөө, дриллний ком (Micro saw and drill set) – 1 иж бүрдэл

Ясны хөрөө, дрилний ком (Bone saw and drill set) – 1 иж бүрдэл

Аутопсын хөрөө (Autopsy saw) – 1 иж бүрдэл

  1. Энэ харьцуулалтын аргаар явуулах тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны “Procurement Regulations for IPF Borrowers” November 2020 edition (“Procurement Regulations”) журмын дагуу хэрэгжүүлнэ.
  1. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
  1. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
  1. Уг тендер шалгаруулалт нь багцгүй болно.
  1. Сонирхогч этгээд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Сонирхогч этгээд нь 9 дүгээр зүйлд заасан заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 70,000 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн Үнийн саналын баримт бичгийг авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр тендер шалгаруулалтын дугаарыг заавал бичнэ/.

Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк

Төгрөгийн данс: 100900011981

Дансны нэр: Ковид-19-с УСХАХАББХТөсөл

  1. Хураамжаа төлсөн этгээдэд Үнийн саналын баримт бичгийг цахим шуудангаар /и-мэйл/ илгээнэ.
  1. Тендерийн баталгаа ирүүлэх шаардлагагүй.
  1. Танай компани нь дараах чадварын болон бусад шалгуурыг хангах шаардлагатай:
  1. Энэ сонгон шалгаруулалтын зураг төсөл, техникийн тодорхойлолтыг зохиосон хувь хүн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх. Энэ талаар үнийн саналын маягтад зааж ирүүлнэ.
  2. Үнийн санал нь түүнийг нээснээс хойш 40 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх. Энэ талаар үнийн саналын маягтад заана.
  3. Графикт заасан хугацаанд барааг нийлүүлсэн байх: Гэрээний барааг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш хуанлийн 115 хоногт багтаан эцсийн хэрэглэгчид хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар Үнийн саналын маягтад зааж ирүүлнэ.
  4. Тусгай зөвшөөрөлтэй байх. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдах импортлох, ханган нийлүүлэх, худалдах хуулбарыг үнийн саналын хамт ирүүлэх шаардлагатай.
  5. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй байх. Тоног төхөөрөмжийн нэр зүйл бүрээр Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсвэл албан ёсны төлөөлөгч болохыг нотолсон баримт бичгийг үнийн саналын хамт ирүүлнэ.
  6. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн чиглэлээр мэргэшсэн доод тал нь 1 инженертэй байх: инженерийн чадвар, боловсрол, ажлын туршлагыг харуулсан намтар, мэргэжлийг илтгэх боловсролын диплом, үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ.
  7. Монгол Улсын хуулийн дагуу төлөх татвар, хураамжийн хувьд үнийн санал нээсэн өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өргүй байна.

Цахим систем, Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлтийн байдлыг тендер нээсэн өдрийн байдлаар шалгана.

  1. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээ: үүнийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дор хаяж 2021 оны хувьд эерэг байвал зохино. 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлнэ.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 438,500,000 төгрөгөөс багагүй байх бөгөөд харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, шугаман зээлийн эрхийн үлдэгдлийн тодорхойлолтоор тооцно. Судлан үзэх болон шалгарсан тохиолдолд олгох боломжтой тухай тодорхойлолтыг тооцохгүй.
  3. Борлуулалтын орлогын жилийн дундаж хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 оны дундаж борлуулалтын хэмжээ нь 3,654,400,000 төгрөгөөс багагүй байна. 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлнэ.
  4. Ижил төстэй ажлын туршлага: 2020, 2021 оны хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн доод тал нь 1 гэрээтэй байх, нийт гэрээний үнийн  дүн нь 877,100,000 төгрөгөөс багагүй байх. Гэрээний хуулбарыг, захиалагчийн хүлээн авах актын хамт ирүүлнэ. “Ижил төстэй гэрээ” гэдэгт Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн гэрээг ойлгоно.
  5. Санал болгосон тоног төхөөрөмж нь үнийн хуваарьт заасан захиалагчийн техникийн тодорхойлолтыг биелүүлсэн байх. Үнийн хуваарийг бөглөх, тоног төхөөрөмж шаардлагад нийцсэн болохыг нотлон харуулах танилцуулга, каталог, гарын авлага, стандартын гэрчилгээг ирүүлнэ. Хэрэв тендерт оролцогч нь захиалагчийн шаардсан техникийн үзүүлэлтээс бага зэрэг зөрсөн, гэхдээ үндсэндээ ижил тоног төхөөрөмж, багаж санал болгосон ба энэ тоног төхөөрөмж, багаж нь шаардсан техникийн үзүүлэлтийн чиг үүргийг гүйцэтгэж чадна хэмээн Захиалагч үзвэл, тухайн барааг шаардлагад нийцсэн хэмээн Захиалагч хүлээн зөвшөөрнө. Хэтрүүлэн биелүүлсэн техникийн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж санал болгосон үнийн саналыг үнэлгээнд давуу эрхтэйгээр авч үзэхгүй.
  6. Тендерт оролцогч нь Хуулийн этгээдийн өмчлөгчийн тухай мэдээллийг Үнийн санал авах баримт бичгийн маягтын дагуу ирүүлнэ.

 

  1. Үнийн саналын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот

Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: munkh@ehp.mn

 

Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь:

2023.01.19-ний өдрийн 15:00 цаг  /Улаанбаатарын цагаар/ болно.

 

Тендер хүлээн авах хаяг нь:

Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот

Тендерийн нээлт хугацаа нь:

2023.01.19-ний өдрийн 15:00 цаг  /Улаанбаатарын цагаар/ болно

 

Тендерийн нээлт хийх хаяг нь:

Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-12-20 өдөр 00:07:0 цаг