Худалдан авах ажиллагаа
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2021 оны 08 дугаар сарын 17-ний өдөр
 
Эрүүл Мэндийн яам Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос “Шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 эмнэлэгт шаардлагатай: 
Физик эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх (Package 12)
Архивын зориулалттай тавилга, ТВ, ус шүүгч, агаар цэвэршүүлэгч нийлүүлэх (Package 23)
тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалтын дугаар: 
MN-MOH-180294-GO-RFQ-2 (Package 12)
MN-MOH-201878-GO-RFQ-2 (Package 23)
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендер шалгаруулалтууд багцгүй болно.
Энэхүү тендер шалгаруулалт нь Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны  холбогдох журмын дагуу үнийн саналыг www.tender.gov.mn системээр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Тендерийн хүчинтэй байх хугацаа: Тендер нээснээс хойш 30 хоног.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн (2019, 2020) аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан дор хаяж 1 гэрээний талаарх мэдээлэл, нотлох баримтын хамт ирүүлэх. Уг гэрээний үнийн дүн жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй нэг удаагийн гэрээгээр нийлүүлсэн байх. Нотлох баримт гэдэгт: 
1) ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэрээний хуулбар  
2) барааг хүлээлгэн өгсөн актын хуулбар 
3) тухайн тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн талаарх тухайн гэрээний ашиглагч байгууллагын тодорхойлолтыг тус тус хэлнэ.
2. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
3. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх бөгөөд харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт, шугаман зээлийн эрхийн үлдэгдлийн тодорхойлолтоор тооцно. Судлан үзэх болон шалгарсан тохиолдолд олгох боломжтой тухай тодорхойлолтыг тооцохгүй.
Тендерийн баталгаа шаардлагатай.
Үнийн саналын хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтнй тэнцүү чөлөөтөй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь: 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө үнийн саналыг ирүүлнэ.
Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь: 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минут. Үнийн саналыг цахимаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Эрүүл Мэндийн Яам, “Цахим эрүүл мэнд”, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн системийн бэлэн байдлыг хангах” төсөл хэрэгжүүлэх нэгж
 
Аюуд Тауэрын байр-#1103 тоот, Олимпын гудамж-2, 
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14210, Монгол Улс
Утас: 77077793, bayartogtokh@ehp.mn;
 
Банкны нэр: Төрийн сан
Дансны нэр: УСХАХАББХТөсөл 
Дансны дугаар: 100900011981
 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-08-17 өдөр 10:18:2 цаг