МОНГОЛ УЛСАД КОВИД 19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСӨЛ (P175730) ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЧИГ БАРИМТЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ, САНАЛ АВЧ БАЙНА

МОНГОЛ УЛСАД КОВИД 19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСӨЛ (P175730)

ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЧИГ БАРИМТЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ, САНАЛ АВЧ БАЙНА

Энэхүү талуудын оролцоог хангах төлөвлөгөө нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон ДБ-ны Байгаль орчин, нийгмийн стандарт 2 (ESS2)-ын холбогдох заалтуудын хүрээнд Ковид-19 төсөл (P173799), буцалтгүй тусламжийн (P174571) болон КОВИД-19 вакцинжуулалтын нэмэлт санхүүжилтийн (P175730) төсөл хэрэгжих үед оролцох хамтрагч талуудын оролцоог хангахад чиглэгдэнэ.

Энэ төлөвлөгөө нь Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хэрэгжилтэд үед хамтран ажиллах, тус төсөлд шууд болон дам байдлаар, эерэг эсвэл сөрөг нөлөөлөлд өртөх ба нөлөөлөлд өртөх магадлалтай талуудын харилцааг зохицуулахад чиглэгдэх бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд ашиглагдах юм.

Иймд энэхүү Дэлхийн банкны төслийн хэрэгжилтийг ил тод, шударга, олон нийтэд нээлттэй явуулахад иргэд, олон нийтийн санал бодлыг тусгах нь чухал байна.

Та бүхэн саналаа ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

Санал авах хугацаа: 2021 оны 2-р сарын 20

Санал ирүүлэх хэлбэр:

Цахим шуудан: piu@ehp.mn

Утас: Төслийн ажилтан: Л.Дэлгэрзул  77077793

FB:  Цахим эрүүл мэнд

Вэб хуудас: http://ehp.mn

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-02-15 өдөр 20:00:0 цаг