МОНГОЛ УЛСАД КОВИД 19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСӨЛ ( P175730)
БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН УДИРДЛАГЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ, САНАЛ АВЧ БАЙНА
Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн Байгаль Орчин, Нийгмийн Удирдлагын (БOНУ) зорилго нь байгаль орчин, нийгмийн (ОН) болзошгүй эрсдэл, нөлөөллийг Дэлхийн Банкны байгаль орчин, нийгмийн бодлого (БОНБ), түүнчлэн Байгаль орчин, нийгмийн стандартад (ОНС)-д нийцсэн эсэхийг үнэлж, эрсдэл нөлөөллийг бууруулахад оршино.
БОНУ-ын зорилтууд: (а) төслийн санал нь байгаль орчин ба нийгмийн болзошгүй эрсдэл, нөлөөллийг үнэлэх, тэдгээрийг бууруулах арга хэмжээг дэвшүүлх; (б) байгаль орчин, нийгмийн төлөв байдлын урьдчилсан үнэлгээг хийх, үйл ажиллагааг хянах, батлах, хэрэгжүүлэх журам бий болгох; (в) төслийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин, нийгмийн асуудлуудыг удирдах, хянах, шаардлагатай зохих үүрэг, хариуцлагыг тодорхойлж, тайлагнах үйл явц тоймлох; (г) БОНУ-ын зүйл заалтыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлох; (д) олон нийтийн хэлэлцүүлэг хийх, төслийн баримт бичгийг ил тод болгох, төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн механизмыг шийдэх; ба (е) БОНУ-г хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг тооцож гаргах зэрэг болно. БОНУХ нь нийгмийн ядуу, эмзэг бүлгийн иргэд төслийн үр ашгийг хүртэх боломжийг хангах зарчим, тодорхой үйл явцыг ч мөн багтаасан.
Банк/Ассоциаци ба Зээлдэгч/Хүлээн авагч харилцан тохиролцсоны дагуу төслийн хэрэгжилтийн явцад энэхүү БОНУ-г шинэчлэн өөрчилж болох ба Төслийн бүтцийн өөрчлөлт, Байгаль орчин, Нийгмийн Хариуцлагын Төлөвлөгөө (БОНХТ), төслийн гүйцэтгэлд хийсэн үнэлгээний дагуу арга хэмжээ авах, урьдчилан төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан байгаль орчин, нийгмийн удирдлагад холбогдох өөрчлөлтийг тухай бүр оруулж болно.
Байгаль орчин, Нийгмийн Удирдалгын баримт бичгийн төслийг олон нийтэд нээлттэй болгож бөгөөд та бүхэн санал ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.
Санал авах хугацаа: 2021 оны 2-р сарын 1
Санал ирүүлэх хэлбэр:
Цахим шуудан: piu@ehp.mn
Утас: Төслийн ажилтан: А. Энжаргал 77077793
FB: Цахим эрүүл мэнд
Вэб хуудас: http://ehp.mn
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот