Дэлхийн банкны төслийн санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн болон Анагаах ухааны сургуулийн судлаачдын баг 2019 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд эрүүл мэндийн байгууллага болон үйлчлүүлэгчдийн оролцоо, хувь нэмэр, цахим эрүүл мэндийн тогтолцооны одоогийн байдлын талаар төслийн суурь үзүүлэлтийг тогтоох замаар төслийн хэрэгжилт, гарах үр дүнг хэмжих, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, үнэлэх боломж бүрдүүлэхээр “Цахим эрүүл мэнд төслийн үр дүнгийн хүртэгчдийн суурь судалгаа” хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааг хоёр үндсэн зорилт дэвшүүлж хийсэн. Үүнд:
Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судалгааны хоёр баг орон нутагт ажиллан судалгааны өгөгдлийг цуглуулж, статистикийн боловсруулалт, анализ дүгнэлт хийн, нэгдсэн дүгнэлт гаргаад цаашид төслийн үр дүн, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгсөн.
Уг судалгаанд Увс, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, Улаан баатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, тэдгээрийн үйлчлэх хүрээний хүн амын үйлчлүүлэгчид хамрагдсан.