Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг 2020 оны 4 дүгээр сарын 13-нд нийлүүллээ. Тус төслийн санхүүжилтээр нийт 3 нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат, зөөврийн дижитал рентген аппарат, зөөврийн ЭХО аппарат/ 68 ширхэг 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгдэх юм. Өнөөдөр энэхүү төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдийг гардуулав. Үүнд: Нийслэлийн 9 дүүрэг, Өмнөговь аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт, Төв аймгийн бүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын эмнэлгүүд багтаад байна.