Эрүүл Мэндийн Өгөгдөл, Мэдээллийн Технологийн стандартын хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл Мэндийн Өгөгдөл, Мэдээллийн Технологийн стандарт боловсруулах” төслийн гүйфэтгэгч Швед улсын Корус компани, туслан гүйцэтгэгч Моно Сольюшн ХХК компаниуд хамтран 2020 оны 1-р сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамны хурлын B танхимд “Эрүүл Мэндийн Өгөгдөл, Мэдээллийн Технологийн стандартын хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт ЭМЯ, эрүүлсмэндийн хөгжлийн төв, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, гэмтэл согог судлалын үндэсний төв, ЭХЭҮМТ, ХӨСҮТ, ХСҮТ, ЭМДЕГ, АШУҮИС, нийслэлийн эрүүл мэндийн газар, амаржих газрууд, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүргийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь, Сүхбаатар,Өмнөговь, Увс, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газар, Интермед эмнэлэг, эрүүл мэндийн мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийн үед Швед улсдаа эрүүл мэндийн мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэгч Корус компанийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй эрүүл мэндийн өгөгдөл солилцооны стандартын талаар мэдээлэл өгсөн, E-health HDIT – Workshop гар утасны application-ээр дамжуулан хэлэлцүүлэгт хамаарах шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой байсан, Хэлэлцүүлгийн үеэр асуух зүйл гарвал дээрх application-ээр дамжуулан асуултаа илгээх боломжтой байсан.
Төсөл хэрэгжүүлэх нэгж.
 
НИЙТЭЛСЭН: 2020-01-29 өдөр 13:46:0 цаг