Увс аймагт “Компьютер хэрэглэгчдийн анхан шатны сургалт” зохион байгууллаа.
Увс аймагт “Компьютер хэрэглэгчдийн анхан 
шатны сургалт” зохион байгууллаа.
 
2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Увс аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарын компьютерийн хэрэглээний ур чадварыг нэмэгдүүлэх, урьд нь бэлтгэгдсэн сургагч багш нарыг дадлагажуулах зорилгоор “Компьютер хэрэглэгчдийн анхан шатны сургалт”-ыг 2019 оны 10 сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Увс аймагт амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Увс аймгийн 4 өрхийн эрүүл мэндийн төв, 15 сумын эрүүл мэндийн төв, 3 сум дундын эмнэлэг тус бүрээс 1 их эмч, 1 сувилагч, нийт 44 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан, оролцогчид сургалтыг цаг үеэ олсон, бодит дадлага хийх байдлаар зохион байгуулсан нь маш хэрэгцээтэй, үр дүнтэй сургалт болсон хэмээн сургалтын хаалтын үед дүгнэн хэлж байсан.
Сургалтыг гардан зохион байгуулсан урьдчилан бэлтгэгдсэн сургагч багш нарын хувьд сургалтын бэлтгэлийг сайтар хангасан нь тэдний заах арга барил, сургалтын явцаас харагдаж байсан. Аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгээс сургагч багшаар бэлтгэгдсэн мэдээллийн технологийн мэргэжилтэн нарын хувьд Интернэт болон Компьютерийн хэрэглээний хичээлүүдийг түлхүү заасан бол аймгийн эрүүл мэндийн газраас сургагч багшаар бэлтгэгдсэн Статистикийн мэргэжилтэнгийн хувьд оффисын өргөн хэрэглээний програмууд болох Word, Excel, PowerPoint хичээлүүдийг түлхүү заасан нь оновчтой байлаа.
Аймгийн эрүүл мэндийн газар, сургагч багш нар болон сургалтын оролцогчдын зүгээс цаашид компьютерийн хэрэглээний сургалтыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын бүх мэргэжилтэнд үе шаттайгаар, мөн ахисан түвшний сургалтыг зохион байгуулахыг сургалтын хаалтын үеэр санал болгосон.
 
 
 
 
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2019-11-04 өдөр 13:32:0 цаг