Компьютер хэрэглэгчдийн сургалт зохион байгууллаа.
“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдээллийн технологи, компьютерийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 3 өдрийн сургалтыг 2019 оны 9 сарын 17-19-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгууллаа.
Сургалтыг төслийн хүрээнд урьдчилан бэлтгэгдсэн “Компьютерийн хэрэглэгчдийн сургагч багш” нар хичээл зааж, төслийн зөвлөх, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан.
Сургалтад Хөвсгөл аймгийн сум дундын эмнэлэг, сумын болон өрхийн эрүүл мэндийн төвийн 56 их эмч, ахлах сувилагч, статистикч бага эмч нар хамрагдан компьютер, интернэтийн орчинд ажиллах болон оффисын өргөн хэрэглээний програм болох Word, Excel, PowerPoint дээр ажиллах мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн болно.
НИЙТЭЛСЭН: 2019-09-27 өдөр 13:08:3 цаг
Хуваалцах