“КОМПЬЮТЕР ХЭРЭГЛЭГЧДИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ" БОЛЛОО
 “КОМПЬЮТЕР ХЭРЭГЛЭГЧДИЙН СУРГАЛТ”-ЫН 
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ
 
 
 
 
Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Компьютер хэрэглэгчдийн сургалт”-ын сургагч багш бэлтгэх 3 өдрийн сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 21-ны хооронд амжилттай зохион байгууллаа.  
 
 
 
ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Цахим эрүүл мэнд төслийн захирал Р.Оюунханд, ЭМЯ-ны эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ болон Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд нар сургалтыг нээн үг хэлэн танилцуулга хийлээ. 
 
Эрүүл мэндийн салбарын анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний компьютер хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх сургалтад багшаар ажиллах сургагч багш нарт энэ удаагийн сургалтаар заах арга зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг МУБИС, ШУТИС-тай хамтран олгосон болно. 
 
Сургалтад нийт 21 аймгийн, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, газар болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдээллийн технологийн мэргэжилтэн болон статистикийн мэргэжилтэн нийт 90 хүн оролцон сургаг багшаар бэлтгэгдсэн бөгөөд ШУТИС-ын 1 кредит бүхий Гэрчилгээг гардууллаа.  
 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-25 өдөр 13:11:4 цаг