Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ”Нэг эрүүл мэнд”-ийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор Архангай аймгийн Цэнхэр суманд 2023.09.01-09.02 өдрүүдэд салбар дундын сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад МЭЕГ, ОБЕГ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, УМЭАЦТЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, НМЭГ,НЗӨСТ, Төвийн бүсийн 8 аймгийн ЭМГ, ЗӨСТ, МЭГ, БОГ нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй мэргэжилтнүүдийн төлөөлөл хамрагдлаа.
Төвийн бүсийн аймгуудад хийгдсэн зоонозын өвчний тандалт, судалгааны дүн, тулгамдаж буй асуудлаар УМЭАЦТЛ-ын мэргэжилтэн Б.Базаррагчаа, П.Дулам, ХӨСҮТ-ийн их эмч А.Энхбаяр, ЗӨСҮТ-ын тархвар судлагч Б.Уянга, Д.Отгонбаяр, Архангай аймгийн ЗӨСТ дарга Б.Эрдэнэчимэг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн тэргүүн Н.Цэвээнмядаг нар илтгэл тавилаа. Мөн нийт оролцогчдыг шувууны томуугийн нөхцөл байдлын үеийн ширээний дадлага ажил багаар хийлгэж өвчлөл гарсан үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Цаашид хүрээнд ”Нэг эрүүл мэнд”-ийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх чадавхи бэхжүүлэх сургалтыг баруун болон зүүн бүсэд хийхээр төлөвлөж байна.