Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн болон мэдээллийн технологийн стандартуудыг боловсруулах, нутагшуулах” олон улсын нээлттэй тендерт Швед улсын “Чорус АБ” компани (Монгол улсын Моно Солюшн ХХК, Аметростехнологи ХХК гэсэн хоёр туслан гүйцэтгэгчтэй) шалгарч ЭМЯ-тай гэрээ байгуулав. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадорж, ЭМЯ-ны Цахим мэдээллийн хэлтэсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд нар энэхүү компаний төлөөлөгчидтэй уулзан гэрээний дагуу хийгдэх ажлын хүрээнд санал солилцов.
НИЙТЭЛСЭН: 2019-04-30 өдөр 19:55:2 цаг
Хуваалцах