КОВИД-19 цар тахал бүс, нутаг төдийгүй, дэлхий дахинаа тархаж олон зуун сая хүний эрүүл мэнд амь насыг сүйтгэж, улс орны эдийн засагт ноцтой хохирол сүйрэл авчирч буй энэ цаг үед Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол улсад Короновируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас эхлэн КОВИД -19 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах Монгол улсын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн тавьсан хүсэлтийн дагуу Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр тус төсөлд нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг батласан. Тус төслийн санхүүжилтээр ХӨСҮТ-д 9.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар,
Үүнээс гадна Монгол улсын хэмжээнд хүйтэн хэлхээний нөөцийг бэхжүүлж 34 ш 300 литрийн хөргөгч, 64 ширхэг хөлдөөгч, 500 ширхэг 52 литрийн хөргөгч, 43 болон 126 цаг температураа хадгалдаг вакцин тээвэрлэх хайрцаг 3,4 литрийн хайрцаг 2400 болон 18 литрийн хайрцаг 580 ширхэг, Температур бүртгэдэг зөөврийн төхөөрөмж 6500 ширхэг, хүчдэл тогтворжуулагч 500 ширхэг зэрэг тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаад байна.
Тус агуулах ашиглалтад орсноор -2-8 хэмд хадгалах хөргөгчийн багтаамж 3 дахин, -15-20 хэмийн хөлдөөгчийн багтаамж 6 дахин, хуурай агуулахын багтаамж даруй 6-8 дахин нэмэгдэж байгаа билээ. Ингэснээр Монгол улсын бүх хүн амыг товлолт болон КОВИД-19-ийн вакцинаар нэг дор дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцинийг хадгалах боломжтой болж байгаа юм. Монгол улсын хүн амын тоо 20 саяд хүрсэн ч товлолын вакциныг бүрэн хадгалах багтаамжтай төв агуулахтай боллоо.
Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед вакциныг хадгалах агуулахыг олон улсын стандартын түвшинд цаг хугацаандаа, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хүчээ дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид болон төслийг гүйцэтгэсэн НҮБ-ийн хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.