Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг өнгөрсөн оны 9 дүгээр сараас нийлүүлсээр байгаа билээ.
Тус төслийн санхүүжилтээр 5.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгдсэн бөгөөд гурван нэр төрлийн /Суурин дижитал рентген аппарат 15ш, зөөврийн дижитал рентген аппарат 12 ш, зөөврийн ЭХО аппарат 41ш/ 68 ширхэг тоног төхөөрөмжүүдийг УНТЭ, УГТЭ, ГССҮТ, нийслэлийн Багахангай, Багануур, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД, БЗД, Налайх, СХД, СБД, ХУД, Чингэлтэй, дүүргийн эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум зэрэг хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд хүлээлгэж өгөөд байна.
Хан-Уул дүүргийн Эх, нярай, эмэгтэйчүүдийн төвд унтуулгын тоног төхөөрөмж, зөөврийн болон суурин рентген аппарат, УГТЭ-т электромиографийн тоног төхөөрөмж, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт сэхээний тасгийн хяналтын монитор, экг, холтер төхөөрөмжүүдийг нийлүүлж, амжилттай суурилуулсан, EBit 50 CHISON MEDICAL загварын зөөврийн эхо аппаратыг УНТЭ, Нийслэл хүрээ амаржих газар, ГССҮТ тэргүүтэй 36 эмнэлэгт нийлүүлсэн. Мөн PERLOVE үйлдвэрийн PLD-8600B маркийн Суурин дижитал рентген аппаратыг улсын 15 эмнэлэгт нийлүүлсэн байна.