Дэлхийн банкны санхүүжилтээр хүйтэн хэлхээний төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээн авлаа

 

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яам “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл уг төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр  НҮБ-ын Хүүхдийн сангаас хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж буюу вакцин хадгалах хөргөгч, хөлдөөгчүүдийн эхний ээлжийн төхөөрөмжүүд болох +2-с +8 градусын хөргөгчүүд, -20, -70 градусын хөлдөөгчийг энэ сарын 10-ны өдөр хүлээн авлаа.

Тус тоног төхөөрөмжийг шинээр баригдаж буй Вакцин Био Бэлдмэлийн Төв агуулах болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад угсрах юм. Ингэснээр коронавирусийн вакцины чанарын хадгалалтыг баталгаажуулж, Монголын хүйтэн хэлхээний чадавхийг бэхжүүлэх аж. 

НИЙТЭЛСЭН: 2021-06-23 өдөр 13:29:2 цаг