Энэхүү Хөдөлмөрийн харилцааг зохицуулах удирдамж нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандарт 2 (ESS2)-ын холбогдох заалтуудын хүрээнд КОВИД-19 төсөл (P173799), буцалтгүй тусламжийн (P174571) болон КОВИД-19 вакцинжуулалтын нэмэлт санхүүжилтийн (P175730) төсөл хэрэгжих үед оролцох нийт ажиллах хүчний хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ба холбогдох асуудлыг зохицуулахад чиглэгдэнэ.
Энэхүү удирдамж нь Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хэрэгжилтэд оролцох бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад чиглэгдэх бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд ашиглагдах юм.
Иймд энэхүү Дэлхийн банкны төслийн хэрэгжилтийг ил тод, шударга, олон нийтэд нээлттэй явуулахын зорилгоор иргэд, олон нийтэд танилцуулж байна.
Бидэнтэй холбоо барих
Цахим шуудан: piu@ehp.mn
Утас: 77077793
FB: Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны төсөл
Вэб хуудас: http://ehp.mn
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот