ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ УДИРДАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР БАЙНА

Энэхүү Хөдөлмөрийн харилцааг зохицуулах удирдамж нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандарт 2 (ESS2)-ын холбогдох заалтуудын хүрээнд КОВИД-19 төсөл (P173799), буцалтгүй тусламжийн (P174571) болон КОВИД-19 вакцинжуулалтын нэмэлт санхүүжилтийн (P175730) төсөл хэрэгжих үед оролцох нийт ажиллах хүчний хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ба холбогдох асуудлыг зохицуулахад чиглэгдэнэ. 

Энэхүү удирдамж нь Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хэрэгжилтэд оролцох бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад чиглэгдэх бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд ашиглагдах юм. 

Иймд энэхүү Дэлхийн банкны төслийн хэрэгжилтийг ил тод, шударга, олон нийтэд нээлттэй явуулахын зорилгоор иргэд, олон нийтэд танилцуулж байна.

Бидэнтэй холбоо барих

Цахим шуудан: piu@ehp.mn

Утас:  77077793

FB:  Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны төсөл

Вэб хуудас: http://ehp.mn

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-06-04 өдөр 12:00:0 цаг