ТАЛУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Энэхүү Талуудын оролцоог хангах төлөвлөгөө нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандарт 2 (ESS2)-ын холбогдох заалтуудын хүрээнд Ковид-19 төсөл (P173799), буцалтгүй тусламжийн (P174571) болон COVID-19 вакцинжуулалтын нэмэлт санхүүжилтийн (P175730) төсөл хэрэгжих үед оролцох хамтрагч талуудын оролцоог хангахад чиглэгдэнэ. 

Энэхүү төлөвлөгөө нь Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хэрэгжилтэд хамтран ажиллах, тус төсөлд шууд болон дам байдлаар, эерэг эсвэл сөрөг нөлөөлөлд өртөх ба нөлөөлөлд өртөх магадлалтай талуудын харилцааг зохицуулахад чиглэгдэх бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд ашиглагдах юм. 

Дэлхийн банкны төслийн хэрэгжилтийг ил тод, шударга, олон нийтэд нээлттэй явуулах зорилгоор та бүхэнд танилцуулж байна.

Холбоо барих: 

Цахим шуудан: piu@ehp.mn

Утас:  77077793

FB:  Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны төсөл

Вэб хуудас: http://ehp.mn

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот

 

 

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2021-06-03 өдөр 19:00:0 цаг