Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээний (БOНУ) зорилго нь байгаль орчин, нийгмийн (БОН) болзошгүй эрсдэл, нөлөөллийг Дэлхийн Банкны Байгаль орчин, нийгмийн бодлого (БОНБ), Байгаль орчин, нийгмийн стандартад (ОНС)-д нийцсэн эсэхийг үнэлж, эрсдэл нөлөөллийг бууруулахад оршино.
БОНУ-ын зорилтууд: (а) төслийн санал нь байгаль орчин ба нийгмийн болзошгүй эрсдэл, нөлөөллийг үнэлэх, тэдгээрийг бууруулах арга хэмжээг санал болгох; (б) байгаль орчин, нийгмийн төлөв байдлын урьдчилсан үнэлгээг хийх, үйл ажиллагааг хянах, батлах, хэрэгжүүлэх журам бий болгох; (в) төслийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин, нийгмийн асуудлуудыг удирдах, хянах, шаардлагатай зохих үүрэг, хариуцлагыг тодорхойлж, тайлагнах үйл явцыг тоймлох; (г) БОНУ-ын зүйл заалтыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлох; (д) олон нийтийн хэлэлцүүлэг хийх, төслийн баримт бичгийг ил тод болгох, төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн механизмыг шийдэх; (е) БОНУХ-г хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг тооцож гаргах зэрэг болно. БОНУХ нь нийгмийн ядуу, эмзэг бүлгийн иргэд төслийн үр ашгийг хүртэх боломжийг хангах зарчим, тодорхой үйл явцыг ч мөн багтаасан.
Банк/Ассоциаци ба Зээлдэгч/Хүлээн авагч харилцан тохиролцсоны дагуу төслийн хэрэгжилтийн явцад энэхүү БОНУХ-г шинэчлэн өөрчилж болох ба Төслийн бүтцийн өөрчлөлт, Байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөвлөгөө (БОНХТ), төслийн гүйцэтгэлд хийсэн үнэлгээний дагуу арга хэмжээ авах, урьдчилан төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан байгаль орчин, нийгмийн удирдлагад холбогдох өөрчлөлтийг тухай бүр оруулах болно.
Холбоо барих:
Цахим шуудан: piu@ehp.mn
Утас: 77077793
FB: Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны төсөл
Вэб хуудас: http://ehp.mn
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот