Эрүүл мэндийн өгөгдөл солилцооны стандартын дотоодын зөвлөх
Төслийн дугаар: 5489 – MN
Сонгон шалгаруулалтын дугаар: EHP/CS/IC/1.2.4.3/2018
Сонгон шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн өгөгдөл солилцооны стандартын дотоодын зөвлөх
 
Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төсөл нь эрүүл мэндийн өгөгдөл солилцооны стандартын дотоодын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Цахим эрүүл мэнд төслийн үйл ажиллагаа нь үндсэн 4 зорилттой ба үүнд: (1) цахим эрүүл мэнд хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа буюу эрүүл мэндийн мэдээллийн технологийн энтэрпрайз архитектур бий болгох; (2) эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэх буюу эмнэлгийн мэдээлэл цуглуулах, хандах, солилцох; (3) Эрүүл мэндийн мэдээллийн үндэсний төв байгуулах (4) байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулан бэхжүүлэх юм.
 
Эрүүл мэндийн өгөгдөл солилцооны стандартын дотоодын зөвлөх нь дараах үүргийг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй, үүнд: (а) Эмнэлгийн цахим баримт бичгийн харилцан үйлчлэлцлийн үндэсний стандартын хамрах хүрээ, агуулгыг тодорхойлох, (б) Эрүүл мэндийн салбарын Энтэрпрайз архитектурын хүрээнд эрүүл мэндийн өгөгдөл солилцооны архитектурыг хөгжүүлэх зэрэг.
 
Эрүүл мэндийн өгөгдөл солилцооны стандартын зөвлөхөд тавигдах шаардлага:
- Зөвлөх нь мэдээллийн технологийн мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, докторын зэрэгтэй бол давуу тал болно,
- Удирдлагын мэдээллийн системийн чиглэлээр арав ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх,
- Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай байх,
- Мэдээллийн технологийн интеграцчиллын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
- Ахисан түвшний Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай (сертификат болон бусад бичиг баримтын батламж).
 
Энэхүү дотоодын зөвлөхийн дэлгэрэнгүй ажлын удирдамж (зөвлөх үйлчилгээний зорилтууд, зөвлөх үйлчилгээний хүрээ г.м)-ийг Цахим эрүүл мэнд төслийн www.ehp.mn вэбсайтнаас татаж үзнэ үү.
 
Зөвлөхийг Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн холбогдох заалтууд болон “Дэлхийн Банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах журам”-ын хувь хүнийг зөвлөхөөр сонгон шалгаруулах аргад үндэслэн сонгоно.
 
Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь зөвлөхийн ажлын удирдамжид заасан тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:
1) Монгол болон Англи хэл дээр товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар;
2) Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ гэх мэт баримтуудын хуулбар;
3) Ажил байдлын тодорхойлолт (reference letter) болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
4) Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл(cover letter)-ийг англи хэл дээр.
 
Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Цахим эрүүл мэнд төслийн хаяг:
Эрүүл мэндийн хөгжлийн төв, 305 тоот, Энхтайваны өргөн чөлөө 13б,
Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.
Утас: 70115488
И-мэйл: piu@ehp.mn, enkhjargal@ehp.mn
 
Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй холбоо барина.
Published: 2018-12-04 өдөр 00:00:0 цаг