Active Bid
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2019 оны 1 сарын 23 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Анхан шатны эрүүл мэндийн байгуулаллагуудад нийлүүлэх компьютер, тоног төхөөрөмж
Тендер шалгаруулалтын дугаар: MN-MOH-87537-GO-RFB
 
Эрүүл мэндийн яам нь Олон улсын хөгжлийн ассоциацаас Цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлэхээр хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт авсан бөгөөд санхүүжилтийн хэсгийг анхан шатны байгууллагуудад компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн болно.
 
Эрүүл мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос доорх 5 нэр төрлийн компьютер болон тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Ширээний суурин компьютер, дэлгэц, гар, хулганын хамтаар – 328 иж бүрдэл
2. Тог баригч – 328 ширхэг
3. Сүлжээний свич – 82 ширхэг
4. Иргэний үнэмлэх уншигч – 82 ширхэг
5. Хурууны хээ уншигч – 82 ширхэг
 
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувь
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 хувь
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 (гурав)
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын тоо: 2 (хоёр)
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Хамааралгүй.
 
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 15 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодны давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Г.Энхжаргал, Хэрэгжилт, худалдан авалтын мэргэжилтэн
Цахим эрүүл мэнд төсөл
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 305 тоот
Улаанбаатар хот, Монгол 14210
Утас: 7011-5488 (суурин)
Цахим шуудан: enkhjargal@ehp.mn
Published: 2019-01-23 өдөр 00:00:0 цаг